Update v1.16.0
Sanchir Enkhbold
Chief Executive Officer
Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.16.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:
🚀 Шинэ боломжууд
Маркетинг Имэйл: Өөрийн дэлгүүрийн захиалга өгсөн, бүртгүүлсэн гэх мэт хэрэглэгчид рүү нэгэн зэрэг маркетинг имэйл илгээх боломжтой боллоо. Шинэ бараа нэмэгдэх, урамшуулал зарлах үед цаг алдалгүй имэйл илгээх боломжтой.
✨ Сайжруулалтууд
Захиалгын хуудас: Нийт захиалга харах хуудас дээр захиалсан бараа харагдах ба заавал орж харахгүйгээр захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой болсон.
Шинэ захиалга: Шинэ захиалга ирэхэд хуудсаа дахин ачааллахгүйгээр автоматаар захиалгын жагсаалтад шууд харагддаг болсон.
Захиалгын график: Дэлгүүрийн самбараас сүүлийн 7, 30, 90 хоногийн захиалгын статистикийг графикаар харах боломжтой болсон.
Шилдэг бараа: Хамгийн их борлуулалттай болон хамгийн өндөр орлого авчирсан шилдэг 5 барааг самбараас харах боломжтой болсон.
Идэвхтэй багцын хуудас: Идэвхтэй багцын мэдээллийн хэсгийн дизайныг шинэчилж, илүү ойлгомжтой болгосон.
🐛 Алдааны засварууд
Захиалгын бараа буцаах: Захиалгаас зарим барааг буцаах үед гарч байсан алдааг зассан.